УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ УЛААНБААТАР ХОТНОО ХӨЛ ХОРИОНД ОРСОН ЭРДЭНЭТЧҮҮДДЭЭ ТУСЛАХААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

0
Орхон аймгаас Эрдэнэтчүүдийн итгэлийг олж сонгогдсон гурван гишүүн бий.2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд Аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Д.Батлут цахим сүлжээнд багагүй идэвхитэй нэгэн.Түүнийг Засаг даргаар ажиллаж байхад Эрдэнэтчүүдийн зарим төлөөлөл иргэд маань “Гэр хүйтэн байна халаалтаа өгөөч даараад байна Батлутаа” хэмээн өөр лүү нь таглан мэдэгддэг байсан нь хэдийнээ ил болсон билээ.
Зарим иргэд “хогоо ачаач”, “арай л хоол хийгээд ир” “айраг уумаар байна” гэх нь холгүй байсан юм.Цахим сүлжээнд бусад орон нутгийн удирдлагуудаас илүү нээлттэй байдаг нь аймаг орон нутгийн иргэдийнхээ аж амьдралыг шийдэхэд хурдан, ажил ч зарим тал дээр урагштай байсан тал бий.
Өнөөдөр тэгвэл хөл хорионы дэглэмд шилжээд буй энэ үед Улаанбаатар хотноо Эрдэнэт хот гэр лүүгээ ирж чадахгүй байгаа Эрдэнэтчүүддээ туслахаар ажиллаж байгаагаа илэрхийлжээ.
Ажил төрөл хөөцөлдөж явсан эрүүл мэндийнхээ төлөө эмнэлэг бараадсан олон иргэд хотод гацсан тухайгаа ч илэрхийлж байгаа.
Ямартаа ч эдгээр иргэддээ туслахаар нутгийн зон олноо мэддэг хүний хувиар Эрдэнэтчүүдээ гэрт нь авчирах арга хэмжээг авч эхэлжээ.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа УИХ-ын гишүүн Д.Батлут миний бие юун түрүүнд Эрдэнэтээс ирээд Улаанбаатарт хөл хорионд орсон иргэддээ өөрийн чадах зүйлээр тусалмаар байна гэжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.