АОК :13 ИРГЭНИЙ МАРШРУТЫГ ТОГТООХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА УДАХГҮЙ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАНА

0

Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ .

Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна. 

Эдгээрийн 4 нь 6-12 насны хүүхэд, 9 нь 29-62 насны том хүн. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүллээ. 

Батлагдсан тохиолдлуудын дунд худалдаа, үйлчилгээний газруудаар явсан хүн цөөнгүй байна. 

Мөн 11-р сарын 7-нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүн байна. Тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдах боломжтой. Үнэ төлбөргүй. Эрдэнэт хотод ЭМЯ-аас 15 мянган ширхэг оношлуур нэмж авлаа .Хотын хэмжээнд шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгууллаа. 

Хүнс хангалтад 198 автомашин явж байна. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл хот руу чөлөөтэй нэвтэрч буй.

Хүнс хангалт тасрахгүй.

Орхон аймгийн Онцгой комисс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.