Орхон аймгийн Онцгой Комиссын 2020 11 21 мэдээлэл

0
Орхон аймагт 11-р сарын 21-ний байдлаар нэмж 3 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээр иргэд бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учир тусгаарлагдсан байсан.
Нийт батлагдсан тохиолдол 16.
Батлагдсан бүх иргэдийг ХӨСҮТд шилжүүлсэн болно.
Нийт 4582 сорьцонд шинжилгээ хийгдсэн байна.
Аймгийн хэмжээнд нийт 6 ажиглах тусгаарлах байранд 142 хүнийг тусгаарласан. Тусгаарлалтын байранд нийт 34 албан хаагч ажиллаж байна.
248 хүүхэд гэрийн хяналтад байна.
Одоогоор Эрдэнэт Үйлдвэрийн 901 ажилчдад шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Бүх ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулж дуусгахаар ажиллаж байна.
Таньруу аймгийн Онцгой Комиссоос утсаар мэдээлэл өгч шинжилгээнд хамрагдахыг хэлээгүй л бол та түр цэгт шинжилгээ өгөхөөр ирж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Хүнсний дэлгүүр онлайн худалдан авалт хийдэг болно. Маргаашнаас бүх дэлгүүрүүдэд худалдан авалт хийгдэхгүй. Зөвхөн 57 ААН-ээр дамжуулан цахим худалдан авалт хийгдэнэ. Түгээлтэд 80 тээврийн хэрэгсэл ажиллана.
Хүнсний хомсдолд орохгүй.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.