ОРХОН АЙМАГТ НЭМЖ ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ

0

Орхон аймгийн Онцгой комисс цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 17 тохиолдол дээр нэмж батлагдсан тохиолдол бүтгэгдээгүй байна.

Батлагдсан иргэдийг ХӨСҮТ-рүү бүрэн шилжүүлсэн байгаа бөгөөд батлагдсан тохиолдын ойрын хавьтал 409 иргэн, хоёрдогч болон дам хавьтлууд 4700 одоогоор судлагдсан байна. Цаашид үргэлжлүүлэн хавьтал судлагдаж байна.

Нийт 6 ажиглан тусгаарлах байранд ойрын хавьталын нийт 167  иргэнийг авч тусгаарласан.  Үүнээс Халдвартын тасагт нийт 22 иргэн байгаа бөгөөд 33 албан хаагч тусгаарлах байранд ажиллаж байна.Түүнчлэн гэрийн тусгаарлалт хяналтанд 297 хүүхэд байна.

Тусгаарлалтанд байгаа төмөр замын ажилчдаас өнөөдөр давтан PCR авч шинжилгээнд оруулахаар болсон байна. Түүнчлэн гэрээр тусгаарлагдаж буй 297 хүүхдийг 11 сарын 24, 25-нд давтан PCR шинжилгээнд хамруулахаар  төлөвлөжээ.
           Түргэвчилсэн оношлогооны 12 цэгээр 11 сарын 22-23 хооронд 5772  шинжилгээ хийгдсэн. Үүнд: ГОК 263, Сургууль цэцэрлэгийн 444 багш, ажилчид, ОБГ 115, Медипас 108, Вокзалын оршин суугч 214 , ДЦС 45, Модны захын ажилчид 48, Түгээлтийн жолооч 44, эмийн түгээлт ажилчид, БОЭТ 340 эмч эмнэлгийн ажилтнууд хамрагджээ.
       Бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориог тогтоосон  11 сарын 11-ний өдрөөс 23-ны өглөөний 08 цагийн хооронд нийт 11855  иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ.   Үүнээс PCR баталгаажуулах шинжилгээнд 765 иргэний шинжилгээ хийгдсэн байна.11 сарын 22-оос 23-ны хооронд нийт 110 сорьцонд PCR шинжилгээ хийлээ. Тестээр Сул эерэг гарсан хариуг баталгаажуулахаар БОЭТ-ийн Вируслогийн лабороторид PCR шинжилгээнд хамруулахад баталгаажуулах шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 6377 сорьцонд түргэвчилсэн тестээр шинжилгээнд бүрэн хамрууллаа. үүнээс түүврээр 35 цехын 380 ажилтны сорьцыг PCRшинжилгээгээр баталгаажуулахаар ХӨСҮТ-д хүргүүлээд байна.
        12 түр цэг 09:00-20:00 цагийн хооронд тархвар судлалын заалттай шинжилгээг авна. Сайн дурын шинжилгээ одоогийн байдлаар хийгдэхгүй бөгөөд шинжилгээ өгөх хүсэлтийн бүртгэлийг 7035-3666 дугаарт авч байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.