“ЭРДЭНЭТ УС ” УДТС ХК БАЙЦААГЧ НАРАА УСНЫ ЗААЛТЫГ ӨРХ БҮРЭЭР ОРЖ БИЧ ГЭЖ ҮҮРЭГДЖЭЭ

0
Орхон аймаг улсын хэмжээнд нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Аймгийн засаг даргын захирамжийн дагуу 2020 оны 12 сарын 01 хүртэл бүх нийтээр хөл хорионд бий.
Тэгвэл бүх иргэд гэртээ тусгаарлагдаж дэглэм сахиж буйтай холбогдуулан айл өрхийн усны хэрэглээ нэмэгдэж байгаа гэж үзэн энэ 11 сарын усны хэрэглээг үнэн зөв бодитоор тооцохгүй бол орлого болоогүй усны хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байна гэж тус байгууллагаас үзжээ. Иймд орон сууцны хороололд ажилладаг байцаагч нараа энэ цар тахлын үед хэрэглэгч бүрийн заалтыг  өөрийн биеэр болон утсаар авахыг үүрэг болгосон зөвлөмж хүргүүлжээ.
Зөвлөмж шаардлага биелүүлээгүй байцаагч нартаа ажлын хариуцлагагүй байдал гарган усны илүү дутуу бичилт хийж, хэрэглэгчидэд усны төлбөр гаргах, усны төлбөр үнэн бодитоор тооцоогүйгээс орлого болоогүй усны хэмжээ ихсэн байгууллагыг хохироосон үйлдэл гаргасан бол хариуцлага тооцно гэсэн байна.
Уг зөвлөмжийг дагах эсэхдээ эргэлзсэн байцаагч нар цар тахлын энэ үед яаж айлын хаалга тогшиж явах вэ шийдэх арга зам байна уу хэмээн хандаж байна.
Айл өрх бүрийн гишүүн бүр гэртээ гэрээс гаралгүй тусгаарлагдаж буйгаас гадна зарим иргэдийн тусгаарлагдсан зочид буудлуудын ч хэрэглээний ус их гарах нь нэгэнт тодорхой болсон тул хаа хаанаа хяналттай хэмнэлттэй байхыг дээрхи байдал сануулж байна.
Эрдэнэт усын байцаагч нар хэрвээ зөвлөмж дагахгүй бол цалин мөнгөнөөсөө хасуулна гэсэн айдастай байна.
Хорио цээрийн дэглэмээ сахин буй айл өрх, албан байгууллага бүрийн усны хэрэглээ ариутгал цэвэрлэгээ гээд илт ихэсэж буй нь нууц биш юм. Цар тахлын үед иргэдийн усны хэрэглээг хэрхэн хянах вэ?  Хөдөлмөрийн хүний төлөө цаасаар биш бодлогоор шийдвэр гаргах хэрэгтэй байгааг Эрдэнэт усын зөвлөмж харуулж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.