Орхон аймаг халдварын тархалтыг хяналтад авлаа

0

Аймгийн хэмжээнд коронавирусын халдварын хяналтаас гадуур тохиолдол бүртгэгдээгүй, халдварын тархалтаа хяналтандаа авч чадсан тул эмийн сан болон, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг  эхлүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргасан.

11-р сарын 27-оос  8 нэрийн болон 6 нэрийн хүнсний дэлгүүрүүд ажлын тусгай горимоор буюу өглөө 08:00-18:00 цаг гэсэн цагийн хуваариар ажиллаж эхэллээ.Нийт 304 хүнсний дэлгүүрт 428 худалдагч ажиллана. Эдгээр дэлгүүрийг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж нийт 1426 м.кв талбайд ариутгал хийжээ.

Дэлгүүрт ажиллах бүх худалдагч нарыг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулахад сэжигтэй тохиолдол илрээгүй. 

Дээрх хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлүүлэгчдийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж биелүүлж халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллахыг аймгийн Засаг дарга анхааруулж байлаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дараах хүнсний бөөний төв болон захууд  ажиллахгүй.

Үүнд: Есөн-Эрдэнэ, Ачит, Бичил, Даниста, Цах, Энх төв, Хийморь худалдааны төв, Хүлэг зах, Номин агуулах, Номин супермаркет, Hi Mart, Төгөл их дэлгүүрийн супермаркет болон хүнсний бүх төрлийн бөөний төвүүд, гэрээт борлуулагч нар  орж байгаа юм. 

Харин Эдгээр бөөний болон зах, томоохон худалдааны төвүүд нь үйл ажиллагаагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд бараа бүээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж ажиллах үүргийг хүлээнэ.  Тус бараа нийлүүлэлтийн ажлыг оройны 19 цагаас өглөөний 5 цагийн хооронд зохион байгуулах шийдвэр гарсан.

Хүнсний дэлгүүрийн тухайд дуудлагаар ямар нэгэн түгээлт явахгүй. Хүнсний дэлгүүрээс гадна эмийн сангийн үйлчилгээ цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Ингэхдээ хүргэлтийн үйлчилгээ явуулж байсан 45 эмийн сан үргэлжлүүлэн хүргэлтийн үйлчилгээ хийхээр болжээ. 65 эмийн сангийн ариутгал халдваргүйтгэл бүрэн хийгдсэн бөгөөд түүнд ажиллах 106 эм зүйч түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдсан.

www.zug.mn

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.