Л.СОДБИЛЭГ: ПРИУС АВТОМАШИНЫГ ЗАСВАРЛАНА ГЭЖ ЯНДАН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ЖОЛООЧ НАРТ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

0
Орхон аймгийн Цагдаагийн газарт сүүлийн үед Приус маркийн автомашинаа засварт өгсөн иргэдээс яндангаа хулгайд алдсан гэх өргөдөл гомдлыг өгөх болсон байна.
Учир нь байрны гаднаасаа биш автомашинаа засуулахаар засварт өгөхөд /нүүрсэн яндан гэх жолооч нарын хэлж заншсанаар/ янданг хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж эхэлжээ.
Нэг бус нэлээд хэдэн удаагийн үйлдлийг Цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд “Приус 20,30” маркийн автомашин бүрт энэ нүүрсэн яндан байдаг бөгөөд зах зээлийн үнэ ханш нь 500 000 -800 000 төгрөгт зарагддаг байна.
 Приус автомашиныг засварлана гэсэн нэрийдлээр нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа тул жолооч та бүхэн засварт машинаа өгөхдөө хянамгай байж автомашины эд ангиа алдахаас урьдчилан сэргийлэхийг Орхон аймгийн ЦГ-ын Урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг ийнхүү анхааруулж байна.
“АВТОМАШИНЫ ЭД АНГИ ХУЛГАЙД АЛДАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЖОЛООЧ ТАНЫ ХАРИУЦЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ”
“ИРГЭН БҮР ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭГЧ”
Цагдаагийн газраас гэмт хэргийн мэдээллийг төлбөртэй авч байна.
Иргэн таны өгсөн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүр ханган ажиллаж байна. Утас:  7035102. 94992102
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.