Цагаан тоосны талбайд зам тавьж байна

0
  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоос дэгдэлтийн талбайд шороон зам тавьж байна. Зам тавьснаар тоос дэгдэлтийн талбайд хүнд даацын техникүүд элсэнд шигдэх, саатах зэрэг хүндрэлийг арилгаж, цаг хэмнэх, ажлын нөхцөл сайжрах ач холбогдолтой юм.  Учир нь дулааны улирал эхлэхээр хөлдүү элс гэсэж, тусгай зориулалтын техник явахад шигдэх, зуурах хүндрэл үүссэнээс тоос дарах ажилд бэрхшээл тулгардаг байна. “Үүнээс урьдчилан сэргийлэх зориулалтаар тавьж буй хоёр эгнээ зам тус бүр нь 3 километрийн урттай. Энэхүү ажлыг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах албаныхан хамтран, Авто тээврийн цехийн ажилтнуудаар хүчин нэмэн гүйцэтгэж байна. Одоогоор ажлын явц 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөж байна” гэж Баяжуулах үйлдвэрийн Байгаль орчны инженер Б.Моломжамц ярилаа. Мөн зуны хаялтын  хуурайшилт ихтэй талбайд хөрсөөр дарах ажил хийж байгаа аж.

      “Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн хүчин чадлаа өсгөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж буйтай холбоотойгоор  Хаягдлын аж ахуйн элс хуримтлах талбай жил бүр 100 орчим га-гаар нэмэгдэж байна.  Бид цагаан тоос дэгддэг нийт талбайн 80 орчим хувийг нь барьцалдуулагч бодис ашиглах, хөрсөөр дарах зэрэг технологийн аргаар дараад байна. Үлдсэн 20 хувийн талбайд тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх, үр дүнг нь нэмэгдүүлэх ажлууд тогтмол үргэлжилж байгаа” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Экологийн инженер Л.Наранбаатар онцлов.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.