ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

0

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ой өнөөдөр тохиож байна.Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан тухайн үеийн Ардын Их Хурлын депутат Д.Тогооч, Д.Адьяа, Д.Рэнцэннацаг, Л.Баяндалай, С.Ёндонжамц, Д.Цэен-Ойдов нарыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал нар хүлээн авч санал сэтгэгдлийг нь сонсож хүндэтгэл үзүүллээ.

         Үндсэн хуулийн төслийг, Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан байдаг. Түүнчлэн 1992 онд Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.