Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо

0

Орхон аймагт болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг түргэн шуурхай олон сувгаар, хүртээмжтэй хүргэж байгаа салбаруудын нэг бол цахим мэдээллийн хэрэгсэл юм. Хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойлж, цахим сэтгүүл зүйн мэдээллийн хэрэгслийг ёс зүйтэйгээр редакцын түвшинд ажиллаж байгаа орон нутгийн веб сайтууд нэгдэн “Орхон сайтуудын холбоо” -г байгууллаа. Энэхүү холбоонд Etcity.mn, Etzone.mn, Erdenetlife.mn, Geregtv.mn, Etimes.mn, Erdenetinfo.mn, Erdenetnews.mn мэдээллийн сайтууд нэгдээд байна.
“Орхон сайтуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар Etcity.mn веб сайтын захирал Б.Цэвэгмид тэргүүнээр сонгогдож, нарийн бичгийн даргаар Erdenetinfo.mn сайтын эрхлэгч Э.Одсүрэн нар ажиллахаар болсон байна.

Цаашид салбарын хөгжлийг дэмжих, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалах, олон нийтийн сүлжээнд байгаа баталгаагүй худал мэдээлэл, мэргэжлийн сэтгүүлзүйн ялгааг тод харуулах зорилгоор нэгдэж ажиллах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.