УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Б.Пүрэвдорж ганцаараа 10, би 3 хууль санаачлаад бүтэхгүй байна

0

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр цөөнхийн бүлгийн зарим гишүүд УИХ-ын гишүүний хууль санаачлах эрх хязгаарлагдаад байгаа талаар хэлж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Адъшаагийн өргөн барьсан хуулийн төсөлд санал өгөхгүй, хэлэлцэх эсэхийг шийдэхгүй удаж байна гэсэн гомдлыг хэлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Миний өргөн барьсан, санаачилсан, боловсруулах шатандаа яваа ард түмний 10 хууль гэж бий. Энэ бүх хуулийг УИХ-ын гишүүдтэй хамтран өргөн баръя гэж бодож байна. Сөрөг хүчин учраас намайг дарах хандлагатай байна. Уг нь сөрөг хүчин хамгийн зөв үгийг хэлдэг. Олонх Засгийн газрын бодлого шийдвэртэй зөрчилддөг учир хэцүү байдаг байх. Тиймээс НӨАТ-ын татварыг 5 хувь болгох тухай хуулийг НӨАТ-ын тухай их ярьдаг тул Ж.Ганбаатартай хамтран өргөн баръя гэж бодож байна. Хуурамч шатахуунтай холбоотой төслийг С.Бямбацогт дэмжсэн тул хамтран, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгал нөхөн төлөх хугацааг жилээр сунгах тухай хуулийг Г.Тэмүүлэн гишүүн өргөн барьсантай хамтатгах, Хамтын тэтгэврийн тухай хуулийг намын бүлгийн гишүүдтэй, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн иргэдээ торгуулиас чөлөөлөх хуулийг У.Хүрэлсүх гишүүнтэй хамтран өргөн барих санаатай байна. Яагаад гэхээр намынхаа 100 жилдээ зориулж эд нар өршөөлийн тухай хууль гаргах байх. Хоригдож байгаа хүмүүсийг өршөөж байгаа юм чинь Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн иргэдээ торгуулиас чөлөөлөх байх гэж найдаж байна. Боловсролын тухай хуулийг Ч.Ундрам гишүүнтэй хамтрах бодолтой байн” гэсэн юм.

Түүний дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөн энэ талаар үг хэллээ. Тэрбээр “Энэ 62 хүнтэй чинь та ганцаараа 10, би 3 хууль санаачлаад бүтэхгүй юм шиг санагдсан. Та их зөв арга олж байх шиг байна. Эдний нэгийг нь барьж уная, хамтарч ажиллая гээд. Тэгээд ч бүтэхгүй байх. Харин хэдүүлээ ажлын хэсэгт нь орж, идэвхтэй ажилласан нь дээр байх” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.