БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА

0

Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдэд Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан бүтээмж, инновацийн хөдөлгөөн өрнөдөг. Ажилтнуудын багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, харилцан хөгжих замаар байгууллагын бүтээмж чанарыг сайжруулах зорилготой уг хөдөлгөөнийг үйлдвэрийн  Хөгжлийн хэлтсийн Ииновацийн төвөөс зохион байгуулж байна. Саяхан тус төвөөс 2020 оны “Шилдэг Бүтээмж чанарын дугуйлан”, “Шилдэг төсөл”-ийг шалгаруулан,   олон төрөлт сайжруулалтын ажлыг хэрэгжүүлсэн хамт олныг алдаршуулж, урамшуулав.

Өнгөрсөн онд Бүтээмж чанарын дугуйлангийн “Шилдэг төсөл” –ийн шалгаруулалтад нийт 13 цехийн 28 төсөл оролцсон байна. Шилдэг төслөөр Засвар механикийн заводын Б.Ариунзул ахлагчтай “Эрч хүч” Бүтээмж чанарын дугуйлангийн “Хаягдал материалыг ашиглан  хацарт бутлуурын хуяг бэхлэх боолтны толгой үйлдвэрлэл” төсөл, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Н.Эрдэнэхуяг ахлагчтай “ККД-2” дугуйлангийн “ЩДП-1.2 бутлуурын хүдэр бутлалтын ажлын хугацааг нэмэгдүүлэх сул зогсолтыг бууруулах, ажлын хугацааг уртасгах нь” төсөл, Ил уурхайн Г.Нямдорж ахлагчтай “ЗЭВВ” дугуйлангийн “Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн усан уусмалын шугамын алдагдлыг бууруулах” төсөл, Баяжуулах үйлдвэрийн А.Машбаяр ахлагчтай “Төслийн баг” дугуйлангийн “Зэсийн баяжмалын усгүйжүүлэлтийн технологийн схемийн оновчлол” төсөл, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Г.Оюунсүрэн ахлагчтай “Динамик” дугуйлангийн “Суурин өрмийн машин зохион бүтээж, үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангах сургалтад ашиглах нь” зэрэг төслүүд тус тус  шалгарчээ.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн “Шилдэг Бүтээмж чанарын дугуйлан”-гийн шалгаруулалтад 14 цехийн 24 дугуйлан оролцсоноос Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн Б.Хатанбаатар ахлагчтай “Гэрэл” бүтээмж чанарын дугуйлан “Шилдэг Бүтээмж чанарын дугуйлан”-гаар тодорсон байна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.