ШАЛГАРСАН ТӨСЛҮҮД 5.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮР АШИГ АВЧИРЧЭЭ

0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааны журам”-ын дагуу бүтцийн нэгжүүд 2018-2019 онд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, үйлдвэрлэлийн сайжруулсан загвар болон бүтээл, дунд түвшний техникийн шинэчлэл, технологийн сайжруулалт, шинжлэх ухаан, технологи, инновацын 27 төслөө шалгаруулалтад ирүүлжээ. Төслийн хамгаалалтын хэлэлцүүлэг үйлдвэрлэлийн хэлтсүүдийн мэргэжилтнүүдийг оролцуулан цахим хэлбэрээр хоёр үе шаттай явагдсан байна. Уг хэлэлцүүлгээс 15 төслийг дэмжин шийдвэрлэсний дагуу урамшуулал олголоо. Эдгээр төслийн эдийн засгийн үр ашиг нь 5.29 тэрбум төгрөг болж, 2020 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт өртөг зардлыг бууруулсан юм. Инженер техникийн ажилтнуудын санаачилсан төслүүдийн 47 хувь нь техник сэлбэг хэрэгсэл, эд анги сэргээн засварлаж, шинэчлэн нэвтрүүлсэн бол удирдлагын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэх болон автоматжуулалтын чиглэлээр 13 хувь, гар ажиллагааг хөнгөвчлөх, хог хаягдлыг бууруулах чиглэлийн төслүүд долоон хувийг эзэлж байв. Үүнээс гадна ХАБ-ыг сайжруулах, үйлдвэрлэлийн процессыг оновчлох, зэсийн металл авалтыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүд байлаа.

М.Одгэрэл
Фото Б.Баттөгс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.