Улсын цэцэрлэгийн дэргэд тусгай хэрэгцээт цэцэрлэгийн 2 бүлэг нээгдлээ

0

Анх 2014 оноос ажил нь эхлээд санхүүжилт зогссон шалтгаанаар ашиглалтад оролгүй 7 жил болоод байсан Баянбулаг багийн 27-р цэцэрлэг ашиглалтад орлоо. Уг цэцэрлэг нь ашиглалтад орсноор тус багийн 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж, 30 гаруй ажлын байр шинээр бий боллоо. Мөн уг цэцэрлэгт Эрдэнэт хотын төрийн өмчит цэцэрлэгүүдээс анх удаа Тусгай хэрэгцээт боловсрол олгох анги нээгдлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох юм. Ийнхүү Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулахад улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.