​Н.Алтанхуяг: Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болно гэж ажлаа өгч байна гэж бодохгүй байна шүү

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр танхимаараа огцрох санал гаргаж УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Их л сонин юм болж байна даа. Өнөөдөр ярьж байгаа юм бол мөсөн уулын оройг л ярьж байгаа юм. Би Ерөнхий сайд байсан хүн. Ерөнхий сайдын ажил хэцүү л дээ. Би нэг юманд нь харамсаад байна. Яагаад бууж өгч байгаа юм бэ Хүрэлсүх ээ. Би өөрийг чинь хоёр зүйл дээр дэмждэг. Нэгд, шударга ёсны төлөө хийж байгаа ажлыг нь дэмждэг. Хоёрт, газрын баялгийг цөөхөн амьтан аваад баяжаад, таргалаад Монголд нь багтааж ядаад гадагшаа гаргаад оффшорт аваачсаны эсрэг  хийж байгаа тэмцлийг дэмждэг. Цаашдаа ч дэмжнэ. Гэхдээ энэ хүн өнөөдөр бууж өгч байна шүү дээ. Юун нялх биетэй эх, жагсаал цуглаан, Ерөнхийлөгч. Эд нар мөсөн уулын ил гарч байгаа хэсэг. Цаана нь хэлэхгүй байгаа юм байна. Би дахиад нэг зүйлд харамсаж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь ийм асуудлаар ийм байдалд орж байгаа нь Монголын тусгаар тогтнол, Монгол Улсад маш аюултай зүйл болж байна. Харамсаж байна. Оюутолгой, Эрдэнэт, оффшорын их мөнгө л байгаа байхаа даа, Хүрэлсүх Ерөнхий сайдаа. Монголын ард түмэн 65 суудал өгөөд М.Энхболдыг улс орныг хөгжүүлэх юм байх гэж найдсан. Гэтэл тэр хүн Ерөнхийлөгч болно гээд тоглоомын Ерөнхий сайд тавиад улс орноор маань тоглож дууссан. 2020 оны сонгуулиар Хүрэлсүх гэдэг хувь хүнийх нь тэмцэл нөлөөлж та нар 62 суудал авсан байх. Тэгээд одоо яахаараа Монголын ард түмнийг баахан хошгоруулж хошгоруулчихаад өнөөдөр яагаад гэнэт ийм юманд дээр буугаад өгчихвдөө. Би арай өөрийг чинь М.Энхболд шиг Ерөнхийлөгч рүү явна гэж бодож ингэж ажлаа өгч байна гэж бодохгүй байна. Арай ч тэгэхээргүй хүн байгаа юм. Тэгэхээр өөр шалтаг, шалтгаан байна. Бид газрын баялгийн мөнгөнөөс болж дуусч байна. Үүнийг өөрчлье, сайжруулъя, ард түмний  ахуй амьжиргааг сайжруулъя гэсэн хүмүүсийг ингэж явуулдаг. Яагаад бууж өгөөд, хаачих гээд байгаа юм бэ. Ерөнхий сайд  аа наашаа орж ирж суугаад юм хийх, энд орж ирээд юм хийх тэнгэр газар шиг ялгаатай шүү. Монголын эх орончид битгий бууж өгөөч ээ. Юу болсноо ярь, эсвэл УИХ хаалттай хуралдъя. Дахиад гадна, дотнынхны энэ их мөнгөнд Ерөнхий сайд нарыг ингэж алаад байдгаа болиулмаар байна. Би эцсийг нь хүртэл тэмцсэн шүү.

http://itoim.mn/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.