Орхон аймгийн хүүхэд багачуудын 93 хувь нь СӨБ-д хамрагдахаар боллоо

0

Өнөөдөр Орхон аймагт 4-р цэцэрлэг болон 11-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэнд ИТХ-ын дарга Д. Мөнхбат, Засаг дарга бөгөөд эрдэнэт хотын захирагч С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал,  М.Түмэнжаргал, Баян өндөр сумын засаг дарга Б. Баасансүрэн, БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт тэргүүтэй  албаны хүмүүс хүрэлцэн ирлээ. Согоот багийн 4-р цэцэрлэг нь анх 1992 онд байгуулагдсан, 280 хүүхдийн хүчин чадалтай, 42 багш ажилтантай байжээ.                   Өдгөө улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 сарын хугацаанд “ЖАМ” компани өргөтгөл шинэчлэлийн  ажлыг хийж ашиглалтанд оруулснаар нийтдээ 18 бүлэг, 68 багш ажиллагсадтай 18 ажлын байр шинээр бий болгож, 150 хүүхэд гэрийнхээ ойр цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдан Согоот багийн 670 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох нөхцөл бүрдсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Орхон аймгийн ИТХ-ын дарга Д. Мөнхбат хэлэхдээ: “СӨБ-д анхаарал хандуулсны үр дүнд нийт 980 хүүхэд хүмүүжиж, Орхон аймгийн хүүхэд багачуудын 93 хувь нь СӨБ эзэмших боломжтой болсон”100 хувь асуудлыг шийдсэн дутуу зүйл байхгүй байгааг цохон тэмдэглэлээ.

Мөн Эрдэнэ багийн 11-р цэцэрлэгийн тухайд 9 дэх жилдээ 140 хүүхдийн хүчин чадалтай  6 бүлэгтэй, 28 багштайгаар ажиллаж байсан бол “Princes Ozera” компани барьж байгуулсан өргөтгөл шинэчлэлийн хүрээнд 6 бүлэг 42 багш ажиллагсадтай  280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж шинээр 16 иргэнийг ажлын байраар хангасан байна. Энэхүү өргөтгөл нь эрвээхий загвартай, Эрдэнэт хотдоо байхгүй анхны гурван давхар цэцэрлэг болж байгаагаараа онцлог ажээ.

М. Жавзанпагма

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.