Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 16 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 16 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас 9 хүнээс халдвар илэрсэн. Нэг иргэн халдвар авч, нууц үедээ байхдаа тус байранд очсон байна. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын гэр бүл, ажлын газрын хүмүүс байна.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 798 болж байна.
Дотоодын халдвар 1124 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1627, эдгэрсэн 1149 эмчлэгдэж байгаа 465 байна. Үүнээс 415 хөнгөн, 43 хүндэвтэр, 6 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэлээ.