НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлнэ

0

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/  өчигдөр  НӨАТ-ын сугалааны тохирол явуулах ажилд хяналт хийсэн бидээ.  Тус газраас НӨАТ-ын сугалааг шалгах хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж буй бөгөөд  урьд нь их хэмжээний мөнгө хожсон, олон удаагийн азтан болсон хүмүүсийг шалгах ажлыг мөн явуулж байгаа юм. Энэ долоо  хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэх  аж.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ  “Шалгалтын дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт, шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ-ын хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилготой байсан бол тодорхой цаг хугацааг туулж, хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд хууль бусаар  их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд төр сугалаа явуулж байгаа учраас бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Үүнээс үүдэн маш олон иргэд залилуулж  байна” гэжээ.

Тодруулбал, сошиал орчинд иргэдээс 5-10 мянган төгрөг хураан, лайваар азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл аж.  Тэр дундаа иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямарч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой.

Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.