ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЦЭГТ ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БУЙ ИРГЭДИЙГ ТӨВЛӨРСӨН ЦЭГТ БАЙРШУУЛЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үүссэн ил задгай худалдаа эрхлэх үйл ажиллагааг зохицуулах, тэдгээр худалдаачдыг нэг цэгт төвлөрүүлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн “Хүлэг”, “Даниста Од” худалдааны төвүүдийн зөвшөөрөлгүй талбайд сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдаалж буй иргэдэд шаардлага тавьж наадмын талбайн төвлөрсөн цэгт байршууллаа.Ил задгай худалдааг цэгцлэж, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх үүднээс зөвшөөрөгдсөн талбайд худалдаа наймаа хийх зөвшөөрлийг Баян-Өндөр сумын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн олгоно. Одоогийн байдлаар нийт 58 иргэнд зөвшөөрөл олгосон бөгөөд нэг иргэн, ААН-д 2м2 талбайг ногдуулах юм. Иргэддээ сануулж хэлэхэд гар дээрээс худалдаа наймаа хийхдээ гарал үүслийн бичгийг шалгаж эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авахыг анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.