Цаг агаарын урьдчилсан мэдээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орно.

2018 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ЭРДЭНЭТ ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13, 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 15,16-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хагаст, 15,16-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 13,14-нд нутгийн зүүн хагаст хална.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.