Хичээлийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн долоо хоног үлдсэн энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихсэж эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэл ажилд аль хэдийн оржээ. Иргэд ихээр үйлчлүүлдэг бидний хэлж заншсанаар Бараан захад хичээлийн хэрэгсэл ямар үнэтэй байна вэ? Жил бүрийн намар хүмүүс хичээлийн хэрэгсэл, цүнх, дүрэмт хувцас зэрэг бүх зүйлийг нэг дороос авах боломж олгодог тус захад хичээлийн хэрэгсэл дараах үнээр борлогдож байна.
12 хуудастай дэвтэр- 200-250төг
24 хуудастай дэвтэр- 400-500төг
36 хуудастай дэвтэр- 500-600төг
48 хуудастай дэвтэр- 700- 800төг
60 хуудастай дэвтэр- 800-1000төг
96 хуудастай дэвтэр- 1000-1500төг
Зургийн дэвтэр- 500- 5500төг
Цаасны цавуу- 350-3000төг
Хайч- 1000-4500төг
Харандаа- 250-2000төг
Үзэг- 650-3500төг
Баллуур- 250-2000төг
Дэвтрийн хавтас- 50төг
Өнгийн болон тосон харандаа- 2000-4500
Үзэгний сав-1500 төгрөгөөс дээш үнээр худалдаалагдаж байна. Харин цүнхний хувьд хийц, загвараасаа хамаараад 20 мянгаас дээш үнэтэй байна.
Дүрэмт хувцас
Бага ангийн дүрэмт хувцас- 35 мянган төгрөгөөс дээш
Дунд ангийн дүрэмт хувцас- 55 мянган төгрөгөөс дээш
Ахлах ангийн дүрэмт хувцас- 75 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулагдаж байна.Энэ бүх үнийн дүнгээс харахад нэг айл дунджаар 200-300 мянган төгрөгийг хичээлийн бэлтгэл ажилд зарцуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.