“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагч, эх баригчийн оролцоо” сэдэвтэй олон улсын хурал болно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагч, эх баригчийн оролцоо сэдэвтэй олон улсын хурал наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдах гэж байна. Тус хурал 23, 24-нд Улаанбаатар хотод 25, 26-нд Орхон аймагт болно. Энэхүү олон улсын хурлын гол зорилго нь сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын жишиг стандартад дүйцүүлж хөгжүүлэх, Эрүүл Мэндийн Сайдын 2018 оны А15 дугаар тушаал сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онуудад авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах нь гол зорилго юм. Тус хуралд ОХУ болон Япон улсын төлөөлөл ирж оролцоно. Тус хурлын Улаанбаатар хотод болох нээлтэд Орхон аймгийн сувилахуйн төлөөлөл “Эх баригчдыг ажлын байран дээр чадавхижуулах, чадавхижуулсан сургалтын зарим үр дүн” гэсэн сэдэвтэй илтгэл тавих юм. Энэ хурлаар сувилгаа асаргаа төрөлжсөн Япон улсаас энэ чиглэлийн мэргэжилтнүүд бэлтгэх, туршлага судлуулах, харилцан туршлага солилцох талаар санал тавих, Сувилагч нар үзүүлсэн тусламжаа бичиж тэмдэглэн үлдээдэг сувилгааны түүхийн талаар Япон улсаас туршлага хуримтлуулах, мөн сувилгаа асаргааны дэвшилтэд технологийг орон нутагт нутагшуулах, хөгжүүлэх гэсэн үр дүнд хүрэхийг зорилт тавин ажиллаж байна.

Л. Уртнасан

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.