“Ачит Зэс” Хаалттай ХК ,“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад давуу эрхийн хувьцааг санал болгож эхэллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Ачит-Ихт” ХХК нь өөрийн 100 хувь охин компани болох “Ачит зэс” ХК-иар дамжуулан Монголд анх удаа давуу эрхийн хувьцаа гарган өөрийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад санал болгон, улмаар эзэмшүүлэх ажлыг энэ сарын 15-наас нэг сарын хугацаатай албан ёсоор эхлүүлсэн байна.Өнөөдөр энэхүү давуу эрхийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн гишүүн “БИДИСЕК үнэт цаасны компани”хөрөнгө оруулалтын зөвлөхийн хувьд “ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА” сэдэвт танилцуулга,арга хэмжээг Орхон аймагт зохион байгууллаа. Энэхүү давуу эрхийн хувьцаа нь энгийн хувьцаанаас өөр нөхцөлтэй бөгөөд хаалттай хүрээнд буюу зөвхөн “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад зориулан гаргасан, улирал тутам ногдол ашиг хуваарилах зэрэг давуу талтай ажээ.Тус компани давуу эрхийн хувьцаагаа эзэмшүүлэх ажиллагааг үнэт цаасны арилжааны андеррайтер “Бидисек” ХК-иар дамжуулан хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм байна. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь тодорхой хугацаатай, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүй, тогтмол ноогдол ашиг болон компани татан буугдсанаас үлдэх хөрөнгийн худалдсан орлогоос ногдох ногдол хувийг энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжинд авах эрхийг гэрчлэх давуу эрхт ,биет бус үнэт цаасыг хэлдэг юм байна. Давуу талын хувьд ногдол ашиг өндөр, улирал бүр тогтмол ноогдол ашиг авах ба ногдол ашиг эргэн төлөлтөнд “Ачит эх” ХХК баталгаа гаргаж байгаа тул энгийн хувьцаанаас эрсдэл бага гэдгийг танилцуулга зохион байгуулагчид онцолж байна. Хувьцаа эзэмшигч “Ачит Ихт” ХХК нь 2014 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайгаас гарсан  хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус, бага агуулгатай холимог хүдрийн нөөцийг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэлийг явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм.Тус компани нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-ээс шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр 2014, 2015, 2016 онуудад тус тус шалгарч байсан үндэсний томоохон татвар төлөгч агаад “Ачит-Ихт” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь Лондоны  металл биржийн стандарт хангасан 99,999 хувийн цэвэршилтэй, “А” зэрэглэлийн катодын зэс юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.