Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва 2 сумын 24 багийн ИНХ-ын дарга нартай уулзалт хийлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва Баян-Өндөр сумын 21, Жаргалант сумын 3 багийн ИНХ-ын дарга нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар аймгийн ИТХ-ын дарга аймаг, орон нутгийн бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөдөө аж ахуй, хотын өвөлжилтийн бэлтгэл ажлууд болоод багтаа хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын чанар, гүйцэтгэлийн явцад тавих захиалагчийн хяналтыг сайжруулах, багуудын засаг дарга нартайгаа хамтран ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн.

   Мөн багийнхаа иргэдтэй хамтарч ажиллан сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах талаар анхаарах, багийн ИНХ-ын даргын эрхийнхээ хүрээнд тодорхой анхаарал татсан асуудлыг хэлэлцэж, асуудалд бодитой хандаж байх талаар чиглэл өгч 2 сумын 24 багийн ИНХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дарга нарт зөөврийн компьютер гардуулж өглөө.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.