П.Орхоны алтан медалийг хураах мэдэгдэл гаргажээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн наадамд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограммын жинд аваргалсан Пүрэвдоржийн Орхоны алтан медалийг хурааж авах мэдэгдлийг Азийн олимпийн зөвлөл есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор мэдэгджээ.

Монгол Улсын тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээнд оролцсон түүнээс 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр авсан шинжилгээнд допингийн хариу эерэг гарсан тул түүнийг XVIII удаагаа зохион байгуулагдаж байгаа Жакарта-Палембанг 2018 оны Азийн наадамд гаргасан амжилтын үр дүнг хүчингүйд тооцсон гэжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограмм жинд өрсөлдөж нэгдүгээр байр эзэлсэн.

Түүний шээснээс WADA-гын хориглосон жагсаалтад багтах Станазолол бодис илэрсэн талаар Азийн олимпийн зөвлөлийн албан ёсны сайт дээр мэдэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.