Энэ долоо хоногоос нийт нутгаар хүйтэрнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр усархаг бороо орж, ихэнх нутгаар сэрүүсч хонохыг анхааруулж байна.

2018 оны 9 дүгээр сарын 6-ны 20:00 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

ЭРДЭНЭТ ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас,  уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар хур тунадас, өдөртөө Сүхбаатарын өмнөд хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 10-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Монгол-Алтай уулархаг нутгаар -6 хэмийн хүйтэн хонов

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 31 мм, Чандмань-Өндөрт 20,0мм, Булганы Орхонд 30 мм, Сайханд 28 мм, Гурванбулагт 19 мм, Төв аймгийн Угтаалд 27 мм, Алтанбулагт 20 мм бороо орсон байна.

Нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө сэрүүсч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +7…+12  градус,  Алтайн өвөр говь болон, говийн бүс нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +16…+21 градус байв.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6…+1 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +4…+11 градус хонов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.