Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хэвлэл мэдээллийн зарим  хэрэгсэл болон цахим сайтад  “Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарыг баривчилжээ” гарчигтай ташаа мэдээлэл нийтлэгдсэн байна. Уг мэдээллийн  талаар тус үйлдвэрийн хариуцлагатай  албан тушаалтнаас тодруулахад, дээрх мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж буйг хэллээ.

Иймд нэр бүхий цахим сайтад нийтлэгдсэн дээрх мэдээлэл нь үнэн бодитой, баримтад тулгуурласан байх  шаардлагыг  хангаагүй, сураг ажигаар бичигдсэн  нь тодорхой юм.

Цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хариуцлагатай албан тушаалтны нэр төрд халдсан аливаа гүжир мэдээлэл явуулах  нь улсын ганц саалийн үнээ болсон үйлдвэрийн үйл ажиллагаанд сайнгүйг санах хэрэгтэй билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.