Ил уурхайд шинэ бульдозер хүлээн авлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй техникийн шинэчлэлийн хүрээнд Комацу Д-275 маркийн 50 тоннын хүчин чадалтай бульдозерийг Ил уурхайд хүлээн авах ёслол боллоо. Комацу Д-275 маркийн бульдозерийг Ил уурхайн Зам овоолгын хэсэгт ашиглана. 2018 онд Ил уурхайд гурван шинэ техникийг нэвтрүүлэхээр төлөвлөсний түрүүч нь ийнхүү өнөөдөр бэлэн болж байна. Шинэ бульдозер нэмэгдсэнээр зам овоолгын ажил саадгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж буйг Зам овоолгын хэсгийн дарга Н.Мөнхбаяр онцлов.

Уг бульдозерийг Комацу фирмийн албан ёсны дистрибютер Транс Вест Монголия компани хамтын ажиллагааны гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн байна. Транс Вест Монголия компани нь тус үйлдвэртэй 2013 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд оригинал сэлбэг хэрэгсэл, Комацу фирмийн хуучин ашиглаж байсан техникийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байв. Харин өнгөрсөн оноос Комацу брэндийн гурван шинэ техник хүлээлгэн өгчээ. Энэ удаа нийлүүлж буй Комацу бульдозер нь 2018 оны шинэ загвар юм. Уг бульдозерын техникийн бүх үзүүлэлтийг хиймэл дагуулын хяналтын системээр цахим орчинтой бүхий л газраас орж, шалгах боломжтой. Ингэснээр хөдөлгүүр дээр гарч буй бүх алдааны код, түлш зарцуулалт, техникийн бүтээмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системийн тусламжтайгаар авч болох аж.

Мөн хамгийн сүүлийн үеийн шингэн галын хөөсний системийг суурилуулсан байна. Энэ нь уг техникийн галын аюулын эрсдэл, операторын аюулгүй байдлыг хангах давуу талтай юм. Үйлчилгээний туслах материалуудыг гэрээний хүрээнд нийлүүлж байгаа аж. “Комацу бульдозерын шинэ загварыг 2019 оны 1 дүгээр улиралд нийлүүлэхээр гэрээнд заасан хэдий ч уурхайн ажлын онцлог, техникийн бүрэн бүтэн, шуурхай бэлэн байдал зэргийг харгалзаж үзээд, энэ оны 4 дүгээр улирлын эхэнд хүлээлгэж өглөө. Энэ бол манай компанийн зүгээс үзүүлж буй чанартай, хариуцлагатай үйлчилгээний нэг алхам юм” гэж Транс Вест Монголия компанийн Худалдааны захирал Д.Болдсүх ярилаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.