АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар “Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг хуулийн хугацаанд буюу өнөөдөр ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад өргөн  барилаа.

Уг төслийг боловсруулахдаа аймгийн Засаг дарга Д.Батлутын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үндсэн 9 бүлгийн хүрээнд 240 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Энэ үеэр АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж дуусгах нийт хугацааны талаас илүү нь өнгөрөөд байна. Иймд хамгийн их даац өгч ажиллах жил бол 2019 он” хэмээн онцоллоо.
Дашрамд дурдахад, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө нь нийтдээ 9 бүлэг 116 зорилттойгоос 2018 онд 97 зорилт буюу 83,6 хувийг нь шууд хэрэгжүүлсэн юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.