15-Р СУРГУУЛИЙН ДЭЭВРЭЭС ДУСААЛ ГООЖИЖ, АГААРЖУУЛАЛТ НЬ АЖИЛЛАХАА БОЛЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Эдгээрээс 15, 20-р сургууль болон 23-р цэцэрлэгийн уурын зууханд нүүрсний үнийн зөрүүний асуудал үүсээд байгаа юм байна. Учир нь дээрх байгууллагууд уурын зууханд түлэх нүүрсээ тонн тутамд нь 85 мянган төгрөгөөр авдаг байсан. Гэвч шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж тонн тутмыг нь 106 мянга 600 төгрөгөөр худалдах болсноо нийлүүлэгч компани мэдэгджээ. Харамсалтай нь уг мэдэгдлээ ирэх оны төсвийн төсөлд санал өгсний дараа ирүүлсэн гэдгийг дээрх сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нар хэллээ.
Иймд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Боловсрол, соёл урлагийн газрын холбогдох албан тушаалтнууд болон дээрх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай яаралтай хуралдаж, тодорхой шийдэлд хүрэхээр боллоо.
Түүнээс гадна 15-р сургуулийн агааржуулалтын систем ажиллахаа больж, дээврээс нь дусаал гоожиж, цонхнууд нь цантах асуудал гараад байгаа талаар удирдлагууд нь ярилаа. Тус сургуулийн барилгын ажлыг “Урагшлах” ХХК гүйцэтгэсэн. Холбогдох хуульд зааснаар барилга байгууламжийн баталгаат хугацаа 3 жил байдаг. 15-р сургуулийн барилгын баталгаат хугацаа дуусаагүй тул гүйцэтгэгч компанийн удирдлагуудад дээрх засвар үйлчилгээг хийх шаардлагыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.