Татвар төлөгч хуулийн этгээд та 3-р улирлын тайлангаа 2018.10.20 дотор илгээнэ үү!

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Татварын тайлангаа илгээхдээ өөрийн хөрөнгийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна уу.

Татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээг төрийн байгууллагын нэгдсэн санд тулгуурласан чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс  нэвтрүүлэх юм. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудын Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 20-ныг дуустал 3 дугаар улирлын татварын тайлан хүлээн авах үеэр хийж байна.

Иймд Татвар төлөгч хуулийн этгээдийн захирал, нягтлан бодогчид та бүхэн цахим тайлангийн систем  /e-tax.mta.mn/-д хандаж, 3-р улирлын тайлангаа илгээхээсээ өмнө өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу.

Баталгаажуулж хадгалсны дараа татварын тайлан шивж, илгээх боломжтой болно.

   Татвар төлөгч танд баярлалаа

Харилцах утас 70352590, 70359390

          Орхон аймгийн татварын хэлтэс

Баталгаажуулах заавар:

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.