Шороон болон цасан шуурга шуурна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

1    Өнөөдрөөс буюу аравдугаар сарын 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орох төлөвтэй байна.

Салхи 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Цасан шуургатай үед иргэд шуурганд төөрөх, мал­тайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналт­гүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас байнга анхааруулдаг. Мөн жолооч нар батлагдсан зам марш­рутын дагуу зорчих, тех­никийн бүрэн бүтэн байдал, зор­чигчдын аюулгүй байд­лыг хангах, автозамын нөхцөл бай­дал хүндрэлтэй байгааг анхаарах; /дулаан хувцас, бензин шатахууны нөөцтэй байх хэрэгтэйг зөвлөж байна.

Ургац хураалтын ажил үргэлжилж байгаа. Тиймээс цас, мөсөнд ургацаа даруулахгүй байхыг ч тариаланчдад холбогдох газраас анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.