ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ОРХОН АЙМАГТ ЭХЛҮҮЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэж шинэчлэх”-ээр тусгасан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэлд ч мөн аймгийнхаа хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарах, үүний тулд эмч эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх үүднээс олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Эмч” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг орон нутагт анх удаа аймгийнхаа БОЭТ-ийг түшиглэн зохион байгуулахаар болж 40 орчим сая төгрөгийг зарцуулж байна. “Төгсөлтийн дараах ерөнхий мэргэшил судлал” сэдэвт үндсэн мэргэшлийн сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр БОЭТ-дээр боллоо. Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллага, ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ гэх мэт байгууллагууд хамран хэрэгжүүлж байгаа “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Японы ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сакамото Ёшимаса, ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Мөнхзул нар оролцлоо.
Эмч мэргэжилтнүүд төгсөлтийн дараах сургалтад хамрагдахын тулд шалгалт өгч тэнцсэн байх ёстой.
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг орон нутагт анх удаа Орхон аймгийн БОЭТ, Медипас эмнэлэг зэргийг түшиглэн зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Энэ нь манай аймагт бусад аймгийн эмч мэргэжилтнүүд ирж суралцах, өөрийн аймгийн эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг олон давуу талтай юм.
Мэдээллийн төв
erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.