INSPIRED ERDENET: ЭРДЭНЭТЭЭР БУУХИАЛАХ ШИНЭ ЦАГИЙН ДАВАЛГАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Unread Media-аас өндөр боловсролтой иргэдийн тоог нэмэгдүүлэх, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах Inspired санаачилгыг эхлүүлээд байгаа билээ. Бид 10-р сарын 21-нд Улаанбаатар хотноо гадаадад суралцахыг хүссэн хүмүүст зориулан нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулж байгаа бол үйл ажиллагааны хүрээгээ Монголын хоёр дахь том хот Эрдэнэтээр тэлэх гэж байна.

Эрдэнэтийн залуучуудад мэдлэг мэдээлэл, урам зоригийг түгээх Inspired Erdenet бол мэдээлэл түгээх, урам зоригоор тэтгэх зорилго тээсэн бидний аяллын эхний цэг. Тус арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын шилдэг залуучууд хуран чуулж, үзэл бодол, үнэт туршлагаа хуваалцах болно.

Inspired Erdenet-д ирснээр та:

  • Цахиур хагалж буй стартап компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үүсгэн байгуулагчдынх нь сонирхолтой түүх;
  • Дэлхийн шилдэг технологийн компаниудад ажиллаж үзсэн инженерийн туршлага;
  • Олон улсын залуучуудын байгууллагыг удирдаж байсан залуу мэргэжилтний үзэл бодол
  • Хувийн хэвшил, олон улсын байгууллага, төрд ажиллаж буй залуу лидерүүдийн ажил карьераа ахиулах, өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөнүүдийг сонсох боломжтой.

Оюун ухаан, мэдлэг боловсролоор өрсөлдөх орчин үеийн залуучууд та бүхэн манай арга хэмжээг бүү алдаарай.

ХЭЗЭЭ: 10 сарын 25

ХААНА: Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордон

БҮРТГҮҮЛЭХ: bit.ly/inspirederdenet

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.