Л.АЛТАНГЭРЭЛ: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” МИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ МИНЬ ЮМ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
21

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн 40 жилийн ой тохиож байгаа.1978 оны 12 сарын 14 бол Зууны Манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхэн ойн өдөр юм. Удахгүй тохиох гэж байгаа ойн баярыг нь тохиолдуулан Баяжуулах фабрикийн  ХАБЭА-ын инженер,Монгол улсын зөвлөх инженер ,тэргүүний уурхайчин Лхамжавын Алтангэрэлтэй ажил амьдралын дуртгалыг нь цөөн хором хуваалцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэт хоттой ажил амьдралаа холбосон түүхээс яриагаа эхлэх үү ?

Би Ховд аймгийн Мянгат сумын харъяат. Эрдэнэт үйлдвэртэй амьдралаа холбоод 35 жил болжээ. Би Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг 1983 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Бугантын алтны алт олборлогч машин Драг гээд түүний сэргээн босголтонд оролцож босголцоод,1984 онд Эрдэнэтэд ажиллахаар Уул уурхайн яамны урилгаар ирсэн.Биднийг 1978 онд арван жилийн сургууль төгсөж байхад  “Эрдэнэт “ гээд их сайхан үйлдвэр ,том хот босож байгаа гээд сурагчид оюутан болоод ч их ярьдаг байсан.

Уул нь эдийн засагч болно гэж бодож байсан чинь уулын машин механизмын ангид орчихсон. Бидний үед уул уурхайн чиглэлээр сурдаг оюутнууд ховор. Гэхдээ уурхайнууд бол байдаг байсан л даа. Эрдэнэтийг хамгийн сайхан газар гэж оюутан байхдаа бодож байсан тэгээд л сайхан үйлдвэртэйгээ амьдралаа холбосон болохоор бахархаж явдаг.

 Таныг анх Эрдэнэт хотод үйлдвэртээ ирж байсан үеэс Эрдэнэт хэр өөрчлөгдсөн бэ?

Анх ирж байхад засварчинаар ирж ажиллахад “Эрдэнэт ” Оросын нэг хот шиг ажилчдын 70-80 хувь нь орос мэргэжилтэн ажилчид байсан.Одоо Оросууд бас харьцангуй цөөрсөн байна. Хот өргөжин тэлж ажилчин бидний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч нийгмийн болоод урлаг спортыг хөгжүүлэх “Спорт ордон”, “Уурхайчин” соёлын ордон гээд ажилчин хүнд өөрийгөө хөгжүүлэх бүх зүйл боломжийг бий болгосон.

 

Ажилчин бидний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч нийгмийн болоод урлаг спортыг хөгжүүлэх “Спорт ордон”, “Уурхайчин” соёлын ордон гээд ажилчин хүнд өөрийгөө хөгжүүлэх бүх зүйл боломжийг бий  болгосон

 

Уурхайчины гэр бүлийг сонирхвол танай хүүхдүүд залгамж халаа болсон уу ?

 

Ажил хөдөлмөрийн гараагаа эхлэсэн болохоор ханьтайгаа учирч сайхан амьдарч байгаадаа баярлаж явдаг юм.Миний ханийг  Ч.Очирсүрэн гэдэг . Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын харъяат. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт кранчинаар ажиллаж байгаад одоо гавъяаныхаа амралтанд суусан байна.

Хүү А.Даваарагчаа мөн Баяжуулах фабрикт засварчинаар бас ажиллаж байна. Охин А.Саруул маань Оюутолгой ХК-д их эмчээр ажилладаг юм. Өвлүүлсэн гэж л бодож явна даа. /инээв/сур

 Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаа.

Та уурхайчин хүний хувьд нийт уурхайчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлэх үү ?

“Эрдэнэт” хэмээх энэ хот,  энэ үйлдвэр миний амьдралын салшгүй нэг хэсэг юм.

Эрдэнэтийн уурхайчин ажилтан бүр ингэж хэлэх байх.

Нийт уурхайчиддаа Баяжуулах фабрикийн үе үеийн ажиллагсаддаа түүхэн ойн баярын мэндийг хүргэж ,эрүүл энх,  ажил хөдөлмөрийн амжилтыг хүсэн ерөөж байна.

Уурхайчдын Яруу алдар бадартугай гэж хэлье дээ.

  • Ярилцсанд баярлалаа

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.