INSPIRED @ERDENET: Залууст шинэ мэдрэмж эрч хүчийг өгөв

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачлагаар Эрдэнэтийн залуучуудад мэдлэг мэдээлэл, урам зоригийг түгээх зорилготой Inspired @Erdenet , Эрдэнэтээр буухиалах шинэ цагийн давалгаа арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ Эрдэнэт хотноо Unread media-аас эрхлэн анх удаагаа болж байгаагаараа ихээхэн онцлогтой боллоо.

Залуу үеийнхний манлайлал түүчээ болсон шинэ цагийн залуус хүрэлцэн ирж өөрийн амжилтанд хүрсэн нууц ,алдаа оноо, манлайлалд хүрэх арга зам багаар ажиллахын үр дүн зэрэг нийгмийн шинэ давалгаанд хэрхэн хөл нийлэн алхах тухай олон сайхан илтгэл дурсамжуудаасаа хуваалцлаа.

🔴Илтгэгчид:
Undral Amarsaikhan – Unread-ийн үүсгэн байгуулагч
Burtee Bee – Nest Academy-ийн үүсгэн байгуулагч
Garrett Wilson – Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал
Б.Бат-Эрдэнэ – Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга оролцож , урам зориг өглөө .

Эрдэнэтийн 440 гаруй залуус шинэ давалгаанд нэгдэж, нэг оройг эрдэм мэдлэг, эрх үүрэг хариуцлага шинэчлэлийн салхинд өөрийн байгаа газраасаа дээш өгсөх урам зоригийг авч нэг оройг мэдлэг мэдээллээ өргөжүүлэхэд зориуллаа. Хэдийгээр тасалбар бүрэн дууссан ч залуус бүтэн 4 цаг хөл дээрээ бат зогсож идэвхитэй оролцсон.

Шинэ цаг үеийн давалгааг эхлүүлсэн залуусын дийлэнх нь Дэлхийн болоод Монголын тавцанд хэдийнээ боловсрол мэдлэгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн залуус байсан юм.

Inspired @Erdenet: Эрдэнэтээр буухиалах шинэ цагийн давалгаа мэдлэг,мэдээллээр цангасан залууст шинэ эрч хүч, шинэ хандлага өгч чадлаа.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.