Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгой анхааруулж байна.

2018. 11.01-ний 20 цагаас 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16­­ метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16­­ метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 12-17 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийнөөр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дарьгангын тал, Халх голын саваар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, өмнөд хэсгээр 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-2 градус дулаан байна.

2018.11.03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд говь талын нутгаар, 6-нд нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр, 4, 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.