“Эрдэнэтийн Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” байгуулагджээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
 Орхон аймаг буюу Эрдэнэт хотноо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих зорилгоор Эрдэнэт хотын унаган залуус нэгдэн нэгэн холбоог энэ сард байгуулжээ. Аймаг орон нутаг өөр өөрсдийн онцлог, нутаг дэвсгэрээс шалтгаалсан нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй байдаг.
Тэгвэл орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх старт-апыг дэмжье гэсэн зорилгоор “Эрдэнэтийн Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоог”  санаачлан байгуулсан байна.
Монголын аж үйлдвэрийн томоохон хот гэдэг утгаараа Эрдэнэт үйлдвэрт Эрдэнэтийн брэндийг хүргэдэг чанар ,хяналтын давхар системийг нэвтрүүлэхэд энэхүү холбоо чиглэн ажиллах бөгөөд орон нутгийн ААН компаниудыг ч холбоондоо нэгдэхийг энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулан уриалж байгаа юм байна.
Орхон аймагт бүртгэлтэй 4800 гаруй орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг ч төдийлөн Эрдэнэт үйлдвэрийн зарим бараа бүтээгдэхүүнийг хангах нөхцөл бололцоо дутмаг учраас энэ төрлийн холбоог идэвхижүүлэн үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ санал санаачлагыг зайлшгүй дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа тухайгаа үүсгэн байгуулагч холбооны тэргүүн У.Энхбаяр онцоллоо. Аймаг орон нутгийн удирдлагуудад ч хамтран ажиллах санамж бичгээ хүргэж Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийх юм байна.              “Эрдэнэтийн Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн У.Энхбаяр
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.