Цайны хужир нь цөс хөөж хордлого гадагшлуулдаг

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Цайны хужир гэж юу вэ?
Цайнд үйж, цайны шингэцийг сайжруулах хийгээд дотор эрхтний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг нунтаг цагаан эрдэс бодис.

Хэрэглээ:
Хужрыг ихэвчлэн цайнд хийж уух бөгөөд ингэснээр цайны шингэц сайжирдаг. Сүүтэй цай, хар цайн алинд нь ч хийж уухад болно.
Хужрыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлагдахаас гадна, цус харвалтаас сэргийлдэг. Ер нь 2 литр цайнд 0.5- 0.7 гр хужир хийж буцалгаж ууна. Хужир хийсэн цай аагтай, өтгөн шаргал болдог. Мөн хужрыг гурилан идээг хөөж исгэхэд өргөн хэрэглэдэг.

Ач холбогдол:
Цайн хужрын найрлагад олон төрлийн давснаас гадна зэс, цайр, иод, төмөр зэрэг микро элементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай учир эрдэс тэжээлд тооцогдож, хүний биед сайн нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, даралт бууруулна, цус харвалтаас сэргийлнэ. Ходоод, дотор эрхтнийг цэвэрлэж, хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Цөс хөөж, хордлого болон ядаргаа тайлдаг. Мөн хавдраас урьдчилан сэргийлдэг болно.
Хужрын эрдэм чадлыг Монгол анагаах ухааны номд ходоод гэдсэнд ялзарч тогтсоныг хөөж, хуйлран бөөгнөрч чулуужсаныг задалж, гэдэс ходоодыг цэвэрлэх үйлдэлтэй гэж тэмдэглэжээ. Цайн хужрыг байнга хэрэглэснээр цөс, бөөр, давсагт чулуу хуримтлагддаггүй.

Нэмэлт:
Хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт бууна. Цээж хорсох буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 гр хужир хийж буцалган бүлээнээр уувал сайн.
Түүнчлэн аяга, сав суулгыг угаахаас гадна боов боорцгийн зуурмагт ч хийж хөөлгөж болно. Үсээ хужраар угаавал намирсан зөөлөн болж, хуйханд тэжээл өгдөг. Мөн хужир нь Монгол эмийн найрлагад ордог нэгэн чухал зүйл юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.