Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Төрийн албаныхан нэгдэв

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны” хүрээнд иргэд олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг Орхон аймгийн ЗДТГ Нийгмийн бодлогын хэлтэс ,Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар ,Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна. Тус байгууллагуудаас  шуурхай зөвлөгөөний үеэр Төрийн албан хаагчдад “цагаан тууз” зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг уриалсан юм. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна.

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д ийнхүү Орхон аймгийн Төрийн байгууллагын хэлтэс агентлагууд  нэгдлээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг  жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд  16 хоногийн турш зохион байгуулдаг уламжлалтай. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс  энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, Дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байжээ.

Тус аяны хүрээнд доорх тэмдэглэлт өдрүүд тохиодог нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх  төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хүний эрхийн хүрээнд, цогцоор авч үзэх боломжийг бий болгодог байна. Манай аймгийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэрэг харьцангуй буурч байгаа гэнэ. Өнгөрсөн онд 640 иргэн  гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан бол энэ онд 540 болсон байна. Үүнийг Шинэ Зөрчлийн хууль, гэр бүлийн хүчирхийлэлийн хууль гарсантай ч холбон тайлбарлаж болохоор байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.