Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд энэ сарын 24-н гэхэд биелэнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс төлөвөлөгөөт бүх үзүүлэлтүүдээ давуулан билүүлсэн амжилттайгаар шинэ сарын ажилдаа ороод байна. Оны үлдсэн хугацаанд ч үйлдвэрлэлийн үндсэн бүхий л үзүүлэлтүүдийг давуулан билүүлэх боломжтой гэдгийг мэдээллээ.

Өнгөрөгч амралтын өдөр буюу 12-р сарын нэгний өдөр үйлдвэрийн хэмжээнд маркшейдр хэмжилт хийж металлын баланс бодож,  өнөөдөр сар хаалтын хурлыг зохион байгууллаа. 2018 оны 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд уулын цул гаргалт 102,5 хувийн биелэлттэй, 49 мянган метр куб уулын цул төлөвлөгөөнөөс илүү гаргажээ. Хүдэр олборлолт 103,6 хувийн биелэлттэй төлөвлөгөөнс илүү 108 мянган тонн хүдэр олборложээ. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэлтсээс өнгөрсөн долоо хоногт жилийн 2018 оны жилийн эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл дээр тооцоо гаргасан байна. Тодруулбал энэ сарын 17–нд уулын цул олборлолт, 12-нд хөрс хуулалтын төлөвлөгөө  биелэхээр байна. Хүдэр олборлолтын төлөвлөгөө 12-р сарын 20-нд,  хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 12-р сарын 24-нд  биелүүлэх  бол 12-р сарын 22-нд зэсийн баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө тус тус биелэгдэхээр байна. Харин молибдений баяжмал гаргалт, молибдений металл авалт харьцангуй сайн байгаатай уялдуулан молибдены баяжмал  үйлдвэрлэлийн 2018 оны төлөвлөгөөг 11-р сарын 21 нд биелүүлсэн амжилттай байна.

эх сурвалж : Эрдэнэт долгион 107,1

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.