Ажилтан та хальтиргаа гулгаагүй газраар анхаарал болгоомжтой зорчиорой

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Цаг уур орчны шинжилгээний албанаас ойрын өдрүүдэд цас орж хүйтрэх мэдээлэл өгч байна. Иймээс эрдэнэт үйлдвэрийн ажилтан та ажилдаа ирж буцахдаа, автобус унаанд сууж буухдаа өөрийгөө болон бусдыг хальтарч унах аюулаас урьдчилан сэргийлээрэй.

Цаг агаар хүйтрэн, цас орж, өдрийн цагаар хайлж, шөнийн цагаар эргэж хөлдөж байгаагийн улмаас зам, талбайд халтиргаа, гулгаа үүсэх эсрдэлтэй байгаа тул ажилтан та компанийн нутаг дэвсгэр болон бусад газарт явганаар зорчих тохиолдолд  анхааран, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажил үүргээ гүйцэтгэхийг эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс анхааруулж байна. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хариуцсан гадана талбайд цас орсны дараа 24 цагийн дотор цас арилгах ажлыг ийнхүү зохион байгуулдаг. Үйлдвэрийн ажилтан та үйлдвэрийн дүүрэгт явганаар зорчих тохиолдолд зөвхөн явган хүний зам, талбайгаар зорчих, гадаа байрлах шатаар өгсөж, уруудахдаа шатны гишгүүрийг алгасахгүй, яарч сандралгүй, шатны гишгүүр дээр хөлийн улаа бүтэн гишгэж, шатны бариулаас гараараа найдвартай сайн барьж явах хэрэгтэй. Гадна зам талбай мөстөлттэй байгаа тохиолдолд аль болох хальтиргаа гулгаагүй газраар анхаарал болгоомжтой зорчин  өвлийн улирлын онцлогт тохирсон гутлын сонголтоо зөв хийж өмсөхийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.