Мисс Э.Энхриймаа шилдгүүдийн эгнээнд бичигдсээр байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байна. 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйн титмийн эзэн тодроход хоёр өдрийн хугацаа үлдлээ. Тодруулбал ирэх бямба гаригт/2018.12.08/ “Miss World 2018” тэмцээний финалын шалгаруулалт болж, ялагчид тодорно.

118 орны гоо бүсгүйчүүд Саньяа хотод гурван долоо хоногийн турш шалгаруулалтад оролцож, урлаг, спорт, топ модель зэрэг төрлүүдэд өрсөлдөн үнэлгээ авсаар байна. Эдгээр миссүүдийн зөвхөн 40 нь финалын шалгаруулалтад оролцох эрхийг авах бөгөөд БНХАУ, Кени, Франц, АНУ, Энэтхэг, Малайз, Тайланд зэрэг орны миссүүд өндөр үнэлгээг авчээ. Зохион байгуулагч орны БНХАУ-ын мисс П.Мао, Өмнөд Африкийн Тулиса, АНУ-ын Мариса Бутлер, Японы Канако Дате, Непалын Ш.Хативада нарын олон мисс бүхий л төрөлд амжилттай оролцож байна.

Монголын мисс Э.Энхриймаа хүчтэй оролцогчийн нэг болсон. Түүний хувьд авьяасын үзүүлбэрээр шилдэгт багтаж, финалын шалгаруулалтад 10 орны миссүүдтэй бүжиглэхээр сонгогдсон. Мөн онлайн санал асуулгад хүчтэй оролцогч хэвээр байна. Э.Энхриймаад үлдсэн өдрүүдэд www.missworld.com сайтаар саналаа /VOTE/ өгөх боломжтой.

“Miss World 2018” өндөрлөх дөхөж байгаа энэ үед БНХАУ-ын хамгийн үзэсгэлэнтэй, аялал жуулчлал өндөр хөгжсөн Саньяа хотод дэлхийн алдартнууд зорин ирж байгаа гэнэ. Мөн финалын шалгаруулалт ойртох тусам титмийн эзнээр тодрох миссүүдийн өрсөлдөөн ширүүн болж байгааг явцын үнэлгээ харуулсаар байгаа.

Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа 21 настай, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан юм. Тэрбээр Орхон аймгийн харьяат бөгөөд орос, англи хэлтэй, бадминтоны спортын зэрэгтэйгээс гадна математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлжээ. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн “Miss World” тэмцээн оролцож байгаа бөгөөд хамгийн өндөр амжилтыг 2016 онд А.Баярцэцэг үзүүлж, шилдэг 11-т шалгарсан юм. Мөн 2017 оны оролцогч Ц.Энхжин шилдэг 15 оролцогчийн нэг болж байсан билээ.

Эх сурвалж: News.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.