Цаг агаарын урьдчилсан мэдээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 07-наас 12 дугаар сарын 11-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.