“Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд ногдол ашиг хуваарилна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 41,3 сая тонн нүүрс борлуулсны 33,3 тонныг нь экспортолжээ.Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны эцэс гэхэд түүхэндээ анх удаа 13 сая тонн  нүүрс экспортод гаргахаар байгаа юм. Тиймээс нүүрсний борлуулалт буурсан гэдэг мэдээлэл ташаа, харин зөвхөн тээвэрлэлтийн тоо цөөрсөн гэдгийг УУХҮЯ-ны эх сурвалж хэлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа тул аудитлагдсан тайлан дээр үндэслээд тус компанийн ТУЗ шийдвэр гаргаж, ирэх оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийн ногдол ашиг хуваарилах ажээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2511000 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд нийт хувьцааны 14.4 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд, 85 хувийг нь Засгийн газар эзэмшиж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.