М.Зоригт Монгол эх орноо тойрно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

УИХ-ын гишүүн асан М.Зоригт эх орноо тойрон аялахаар шийджээ. Ингэхдээ зүгээр чиг нэг тойроод өнгөрөх бус 21 аймгийн 331 сумын түүхийг бүтээж, сум бүрийн онцлогийг харуулсан баримтат кино хийхээр төлөвлөсөн байна. Тэрбээр “Би амьдралын 50 гаруй жилд ингэж эрх чөлөөтэй өөрийн зоргоор амьдарч үзсэнгүй. Ясли, цэцэрлэгээс эхлээд  бага, дунд, их сургууль, хожмоо ажил алба, УИХ, Засгийн газарт ажиллан байнга л бусдын зоргоор, бусдын төлөө ажиллаж байсан бол өнгөрсөн оны сонгуулиас хойш өөрийнхөө дур зоргоор, санаснаа хийж, сайхан байна” хэмээн өгүүлсэн юм.

Монгол хүн бүрийн эв нэгдэл үгүйлэгдэн байгаа энэ цаг үед намчирхаж, нутгархалгүй эх орондоо хэрэгтэй нэг зүйлийг ч бол бүтээх нь зөв гэдгийг тэрбээр БНСУ-д 600 км дугуйгаар аялахдаа ухаарсан гэнэ. Тиймээс дуран авайтай нөхөрлөсөн он жилүүдийнхээ үр шимийг гаргаж, баримтат кино хийхээр болжээ. 331 сум бүрээс сум, орон нутгийхаа үх түүхийг мэддэг таван хүний дурсамжийг сонсохын дээр ястан, үндэстнийхээ язгуур урлагийг харуулсан тоглолтыг ч багтаахаар төлөвлөсөн байна. Ингэж Монгол Улсын  эрт, эдүгээг харуулсан бүрэн хэмжээний баримтат кино хийх нь М.Зоригтын хувьд ойрын төлөвлөгөө нь гэнэ. Гэхдээ киногоо нэг жилд багтааж бүтээнэ гэж амлаж чадахгүйгээ хэлж байлаа. Нэг суманд нэг хоноход л бүтэн жил шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

 

Эх сурвалж: www.News.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх