ГУРИЛ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ТОРТ ЗЭРГИЙГ БОРЛУУЛАХ ТӨВЛӨРСӨН ЦЭГ ХУДАЛДААНЫ ГУДМАНД БАЙРЛАЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Уурхайчин багт байрлах худалдааны гудамжинд торт, гурилан бүтээгдэхүүн борлуулах төвлөрсөн цэгүүд худалдаа үйлчилгээ явуулж байгаа юм. Шинэ жилийн баярын өдрүүдэд торт, кремэн бүтээгдэхүүнүүд тус гудамжинд  7000-25000 төгрөгийн хооронд худалдаалагдаж  байна.

Баян-Өндөр сум ил задгай худалдааг цэгцлэх үүднээс төвлөрсөн худалдааны цэгийг уурхайчин багт байрлах худалдааны гудамжинд үүсгээд байгаа. Тус гудамжны үйл ажиллагаа  жигдэрч иргэд баярын өдрүүдэд болоод энгийн өдрүүдэд худалдааны гудамжийг зорих болсон. Энэ өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн болоод торт, гурилан бүтээгдэхүүн буюу гарал үүслийн бичигтэй хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн цэгээс худалдан авч хэрэглэх нь иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлаа бодолцсон ухаалаг хэрэглээ болох билээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.