ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ОРХОН АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Д.СОЁЛЧХҮҮГИЙН МЭНДЧИЛГЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

МЭНДЧИЛГЭЭ

Зууны манлай бүтээн байгуулалт, Орхон аймгийн нийт төрийн албан хаагчид аа!

Улиран одож буй 2018 онд улс орны эдийн засаг өсч, Орхон аймгийн нийгэм, эдийн засагт олон эерэг үр дүн, өсөлт хөгжилт гарлаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын 21 аймгаас “Өрсөлдөх чадвар, Хүний хөгжлийн индекс”-ийн үзүүлэлтээрээ Орхон аймаг ямагт тэргүүлж байна. Энэ бүхэнд төрийн албан хаагчид та бүхний зохион байгуулсан ажил, үүрэг оролцоо их байлаа.
  Төрийн албаны Орхон аймгийн Салбар зөвлөл нь төрийн албыг улам хүчирхэг болгон хөгжүүлж, бие даасан хараат бус байдлыг төлөвшүүлж, төрийн албан хаагчдыг чадавхижуулж, тэдгээрийн хууль есны эрх ашиг, нийгмийн хамгааллыг амьдралд хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг улс төр, авилгал, хээл хахуулиас ангид байлгаж, төрийн албанд хоергүй сэтгэлээр тогтвор сууршилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж ирлээ.
Төрийн албаны шинэтгэлийг тасралтгүй явуулж байгаагийн зэрэгцээ төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй, шудрага, хүртээмжтэй болгох бодлогыг тууштай баримталж байна.
Орхон аймгийн 100 гаруй мянган хүн амд төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн төлөө 93 байгууллагад 4300 төрийн албан хаагч ажиллаж байна.
Хамгийн олон төрийн албан хаагч ажилладаг эрүүл мэндийн салбарт “Эмч”, боловсрол, соёл урлаг спортын салбарт “Багш” дэд хөтөлбөрийг орон нутгаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.
Нийт төрийн албан хаагчид, та бүхний гэр бүлд 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, гэрээл гэгээ, сайн сайхан бүхний бэлэгшээл болсон 2019 оноо сайхан угтахын ерөөл өргөн мэндчилье!
Төрийн албаны салбар зөвлөлийн дарга,
Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.СОЁЛЧХҮҮ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.