Шинэ оны эхний өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Баруун аймгуудын нутгаар: 1,6-нд зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө  9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 3-наас хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулсаар, 6-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 4-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.