2019 оны босгон дээр найман өрх өргөө цагаан гэртэй болж, Шилдэг ААН-үүд тодорчээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Шинэ оны босгон дээр Орхон аймгийн найман гэр бүл өргөө цагаан гэртэй болжээ. 2018 онд ахуйн гал түймрийн улмаас орон гэргүй болсон болон айлын гэр түрээслэн амьдардаг өндөр настай иргэдэд аймгийн ЗДТГ-аас  таван ханатай гэр өгсөн байна. Тухайлбал, Булаг багийн иргэн Д, Наран багийн иргэн Д,  Эрдэнэ багийн иргэн  О, Д, Д,  Рашаант багийн иргэн Т, Баянцагаан багийн иргэн  Л  нар өргөө гэртэй боллоо.

Аймгийн Засаг дарга Д.Батлут 2016 оноос хойш Засаг даргын нэрэмжит шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэлгүйгээр  түүнээс хэмнэсэн мөнгөөр орон гэргүй иргэдэд өргөө цагаан гэр олгодог болсон.  Энэ удаа ийнхүү найман өрхийг орон гэртэй болголоо.

Мөн 2018 оны шилдэг аж ахуйн нэгжээр  “Эрдэнэт Булганы ЦТС” , “Ачит Ихт” ХХК, ХТГ шалгарсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.